Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар нь газрын харилцаа, барилга, нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, эрхэлсэн сайдыг бодлого тодорхойлох, шийдвэр гаргахад мэргэжлийн арга зүй, зөвлөгөө, судалгаа, мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Тус газрын эрх зүйн үндэслэл нь “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоол. Уг тогтоолын дагуу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх ажлын хүрээнд тус агентлагийг байгуулжээ. Тус салбарт Газрын тухай, Геодези зураг зүйн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Тариалангийн тухай,Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцны тухай, Орон сууц хувьчлах тухай Дундын өмчлөлийн орон сууцны тухай,Усны тухай, Ариун цэврийн тухай, Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиуд “Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын 1999 оны 25 дугаар тогтоол, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад тогтоол шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Байгуулагын алсын хараа
♦Газар нь салбарын хэмжээнд тэргүүлэх мэдлэг, ур чадвартай ажилтнууд бүхий хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага байна.
♦Газар нь үйл ажиллагааны өнөдөр чадавхитай үндсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн итгэлийг татсан найдвартай түнш байгууллага байна.
♦Газар нь суралцагч байгууллага болон хөгжинө.
♦Газраас зөвхөн өндөр үр ашигтай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ гарна.
♦Газарт манлайлал, оролцооны өндөр түвшин хангагдсан байна.
♦Байгууллагын эрхэм зорилго, эрхэмлэх чанар
Манай агентлагийн эрхэм зорилго нь салбарын хууль эрх зүй, техникийн баримт бичгийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах, солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоог хангах, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах, барилгажилт, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, хот төлөвлөлт, хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх замаар салбарын үр ашиг, бүтээмж чанарыг дээшлүүлэх, цаг үеэ олсон үнэн зөв мэдээллээр сайдыг хангах явдал юм.
Эрхэм зорилгыг хангахдаа дараах зарчмыг баримтлан ажиллана:
♦Хуулийн хүрээнд
♦Нээлттэй, ил тод, шударга байдал
♦Шуурхай үйлчилгээ, үр дүн
♦Чадварлаг боловсон хүчин
♦Технологийн дэвшил
Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын стратеги:
1.Иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
2.Монгол орны нутаг дэвсгэрийг бүх масштабын байр зүйн зургаар зурагжуулах;
3.Салбарын техник, технологийн бодлого, норм, нормативийг боловсронгуй болгох замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтээмж, чанарыг сайжруулах;
4.Барилгын дотоодын болон импортын материал, бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлж, шинэ материал, бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгон баталгаажуулж, чанар аюулгүй байдлыг хангах;
5.Нийтийн аж ахуйн салбарт менежментийн хувьчлалыг хэрэгжүүлж, цаашид хувийн өмчид шилжүүлэх, гадаадын төсөл, дотоодын хөрөнгө оруулалтын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх;
6.Хот, суурин газрын усан хангамж, нийтийн халуун ус, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлогыг үр ашигтай хувилбараар хэрэгжүүлэх;
7.Барилга, хот байгуулалтын бодлого болон барилгын материалын үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх эрх зүй, санхүү, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх;
Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын зохион байгуулалтын бүтэц
.JPG)
|