header header


????????, ???????
Олон улсын гэрээ, хэлэлцээрээр геодези, зураг зүйн асуудлаар хүлээсэн Монгол Улсын үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2010 оны 3-р сарын 2
      Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Дорнод монголын “Улаанцав”-ын районыг 1:25 000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах төслийг хэрэгжүүлсэн.
 
 
      “Дэлхийг зураглах” төсөлд амжилттай оролцож Монгол орныг бүрхсэн 1:1000000-ны масштбатай зургийг Японы мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр тоон хэлбэрт оруулсан. Энэ чиглэлээр 3 мэргэжилтэн олон улсын хуралд оролцож илтгэл тавьж байсан.
      1999 оны 12 сард Швед улсын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагийн /СИДА/ буцалтгүй тусламжаар Шведсурвей байгууллагатай хамтран “Монгол оронд кадастрын тогтолцоог хөгжүүлэх” сэдэвтэй сургалтын төслийг 2000-2002 онд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд “Газрын менежмент“-ийн чиглэлээр УГЗЗГ /хуучин/ болон тус салбарын бусад байгууллага, компаниудын  60  гаруй ажилтанг сургалтанд хамруулсан.
      2000, 2003 онд JICA-ийн төслийн хүрээнд Япон улсад геодезийн мэргэжилтнүүдийг сургах сургалтанд мэргэжилтнүүдээ оролцуулсан.
      2000 оны 4-р сард Малайз улсад болсон НҮБ-ээс зохион байгуулсан Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын зураг зүйн 15-р хуралд оролцсон.
      “Тандан судалгаа ба тоног төхөөрөмж”-ийн сургалтанд 2002 онд Японд 1 мэргэжилтэнг явуулсан.
      Мөн Индонез улсад “Тандан судалгаа”-ны чиглэлээр  3 сарын сургалтанд 1 мэргэжилтэнг сургасан.
      2002 оны 3-р сард Швейцарийн Бернийн их сургууль дээр Bernese программ хангамжийн сургалтанд 2 хүн хамруулсан.
      1999-2001 онд Ази, Номхон далайн бүс нутгийн геодезийн сүлжээ төслийн хүрээнд GPS-ийн хэмжилтийн компанит ажилд амжилттай оролцож, гравиметрийн сүлжээний болон хиймэл дагуулын байнгын ажиглалтын станцын хамт нийт 6 цэг дээр 7-10 хоногийн тасралтгүй хэмжилт хийж байсан.
2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.