header header


????????, ???????
Хятад улс усыг шинжлэх ухаанчаар хэмнэн ашиглаж байна
2011 оны 2-р сарын 2

Бээжин хотын Чао Ян тойргийн өндөр настан, ноён Лиv шинь бол айл ахуйн тvгээл усыг хэмнэн ашиглах талаар их туршлага хуримтлуулсан хvн юм. Тэрээр ус хэмнэх  нь  зөвхөн өөрийнхөө мөнгө төгрөгийг аривлаж байгаа төдий биш, хамгийн гол нь усны эх сурвалжыг хэмнэхийн төлөө юм гэж vздэг. Ноён Лиv Шинийхэн ногоо будаа угаасан усыг ч асгахгvйгээр цэцэг услахад хэрэглэдэг, өдөр болгон ашигладаг жорлонгийн усны савандаа ус хэмнэх төхөөрөмж угсаруулсанаар, уул нь бvх гэрээрээ 3 сард 70 тонн ус зарцуулдаг байсан бол одоо 50 тонн л хэрэглэх болжээ.

     Ноён Лиv Шинь хэлэхдээ: Усны эх сурвалж бол тун эрхэм зvйл юм. Хэдэн мөнгө төгрөгийн асуудал биш. Ус бол бидны амьд явахын хамгийн шаадлагатай нөхцөл мөн. Усыг аривлан хэмнэх бол хvн бvхний vvрэг хариуцлага мөн гэжээ. Бээжин бол Хятад даяарт хамгийн их ус дутагдаж байгаа хот юм. Хvн бvрд 300 шоо л ус ногдож байна. Энэ тоо Хятадын хvн бvрд ноогдох усны 8 хувийн 1-д ч хvрэхгvй байгаа бөгөөд дэлхийн хvн бvрд ноогдох хэмжээний 30 хувийн 1-д ч хvрэхгvй байна. Yvнийг 13 сая хvн амтай нийслэл хотод авч хэлбэл байдал маш хvнд байна.Сvvлийн жилvvдэд Бээжин хотын засгийн газар, ус хэмнэх янз бvрийн арга хэмжээ авсан байна. Жишээлбэл: ус хэмнэх гоожуур vйлдэж хэрэглэгчдэд vнэ төлвөргvй угсруулж өгсөн, усанд гамтай жорлонгийн савыг бvх хотод өргөнөөр хэрэглvvлсэн зэрэг болно. Бээжин хотын нэрт Чан Ань гудамжинд байгаа Чан Фэн Жиа Ри зочид буудал бол 4 одтой зочид буудал юм. Тус зочид буудлын газар доорох 2-р давхарт бохир усыг зохицуулах систем ажиллаж байдаг. Энэ систем нь өрөөнvvдийн бохир усыг цэвэрлээд буцаагаад өрөөнvvдийн жорлонгийн ус татахад ашиглаж байна. Энэ нь зочид буудалд чамлашгvй vр ашиг хvртээж байна. Ноднин жил 30 гаруй мянган тонн ус цэвэрлэж ашигласан нь бvх жилийн хэрэглэх усных нь 23%-ийг эзэлж, 200 мянган юаны усны зардлыг хэмнэж чадсан байна. Тус зочид буудлын техникч ноён Ли Вэй пин хэлэхдээ: Ус хэмнэх нь аж ахуйн нэгждээ ашигтай төдийгvй ховор чухал усны эх баялгийг ч хэмнэж байна. Манай зочид буудал сая юаны хөрөнгө оруулж байж бохир усыг ашиглах систем байгуулсан юм. Бид өрөө болгоны юм угаасан усыг буцааж аваад жорлон цэвэрлэхэд ашиглаж байна гэжээ. Тус зочид буудал өрөө болгондоо хийн хvчээр ус оруулах гоожуур угсруулсан байна. Энэ нь жирийн гоожууртай адил боловч усыг 70%-аар хэмнэж чаддаг. Хятадын усны аж ахуйн яамны усны эх баялагийн хэлтсийн орлогч дарга ноён Гvө Мэнь чжо шинжлэх ухаанчаар ус хэмнэх болон ус ашиглалтын механизм тогтоох тухай хэлэхдээ:Ус хэмнэх, усны эх баялагийг vр ашигтай ашиглах бол Хятад улсын усны хямралыг аргацаах тэргvvн чухал арга хэмжээ болох бөгөөд усны эх баялагийг зvй зохистой эдлэхийн угтвар нөхцөл мөн.Иймээс бид заавал эдийн засгийн арга барилаар гол болгон ус хэмнэх механизм бий болгож усны эх баялгийг ашиглах vр ашгаа байнга дээшлvvлэх хэрэгтэй байна гэжээ.
      Yvний зэрэгцээ, хууль дvрэм, эдийн засаг, засаг захиргаа, техник мэргэжлийн арга хэмжээг уялдуулан ашиглаж, ус хэмнэх чанд дvрэм тогтоон, ус хэмнэх тоног төхөөрөмж нэвтрvvлэн дэлгэрvvлж, ус хэмнэх зvй ёсны систем тогтоож, ус хэмнэх, ус хэрэглэхэд тус дөхөм vзvvлэх хэрэгтэй байна.
2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.