header header
Мэдээ, мэдээлэл  |   Эрх зүйн орчин  |   Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр  |   Дүрстэй мэдээ  |   Фото цомог  |   Зураг төслийн магадлал    


Стандарт

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 220



Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаа дууссан болон ашиглах боломжгүй болсон цахилгаан шатыг шинэчлэх нэг удаагийн арга хэмжээнд шаардагдах 20 (хорин) тэрбум төгрөгийг 2012 оны улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн цахилгаан шатны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаар тогтоол, “Цахилгаан шат шинэчлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 248 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


 
              Монгол Улсын Ерөнхий сайд                                     С.БАТБОЛД

             Зам,тээвэр, барилга,хот
             байгуулалтын сайд                                                    Х.БАТТУЛГА

              Сангийн сайд                                                               С.БАЯРЦОГТ



2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.