Монгол Улсын санхүү, эдийн засгийн албаны 100 жилийн ой энэ жил тохиож буй. Тус тэгш ойг тохиолдуулан санхүү эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн албыг бэхжүүлэхэд үр бүтээл гарган ажиллаж байгаа тус салбарын мэргэжилтнүүдийг Сангийн яамнаас Монгол Улсын санхүү, эдийн засгийн албаны 100 жилийн ойн медалиар шагналаа. Тодруулбал, ГХБГЗЗГ-ын дэд дарга Б.Баярсайхан, Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Оюунчимэг, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэвэлмаа, нягтлан бодогч С.Мядагмаа нар Монгол Улсын санхүү, эдийн засгийн албаны 100 жилийн ойн хүндэт тэмдэгээр шагнуулж, нягтлан бодогч Д.Гантуяа Сангийн яамны хүндэт жуух, нягтлан бодогч Б.Ганчимэг ГХБГЗЗГ-ын баярын бичгээр шагнууллаа.