header header
Мэдээ, мэдээлэл  |   Эрх зүйн орчин  |   Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр  |   Дүрстэй мэдээ  |   Фото цомог  |   Зураг төслийн магадлал    
  Шинэ мэдээ
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Барилга, сантехник, цахилгаан угсралтын болон зураг төслийн бүх байгууллага, ...
2012 оны 2-р сарын 18
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 17
Улаанбаатар хотын усны тоолууруулалт, үр дүн, цаашид авах арга хэмжээ
2012 оны 2-р сарын 15
Ховд аймгийн ГХБХБГ сумдын даамлууддаа сургалт зохион байгууллаа
2012 оны 2-р сарын 14
2012 оныг “УС ХЭМНЭЛТИЙН ЖИЛ” болгон зарлалаа
2012 оны 2-р сарын 14
Сонгон шалгаруулалтын зар /Барилгын салбарын ТББ-уудын анхааралд/
2012 оны 2-р сарын 13
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2012 оны 2-р сарын 8
Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтын урилга
2012 оны 2-р сарын 6

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Турк улсад харилцан туршлага солилцохоор ажиллалаа
Бүгд Найрамдах Турк улсын “Үнэ бүрдэлтийн тогтолцоо”-г судлах, харилцан туршлага солилцохоор Газрын даргаар ахлуулсан төрийн болон төрийн бус байгууллагын 15 гишүүдээс бүрдсэн баг 2011.12.18-2011.12.25-ны хооронд Туркийн нийслэл Анкара хотод ажилллаа.
Манай төлөөлөгчдийг Туркийн Байгаль орчин, барилгын удирдах газрын дарга Архитектурын хэлтсийн дарга, гадаад харилцаа хариуцсан хэлтсийн дарга, Зам, усан тээвэр, харилцаа холбооны удирдах газрын орлогч дарга, Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг Нийтийн орон сууцны удирдах газрын дарга, орон сууцжуулах “Тобас” хөтөлбөрийн төслийн удирдагч нар хүлээн авч уулзлаа.
  
Барилга болон автозамын барилгын норм үнэлгээтэй танилцаж байгаа нь
  
 
Уулзалтаар Туркийн барилга, автозамын төсвийн нэгжийн норм үнэлгээ, түүний бүтэц, боловсруулалтын үе шат, норм үнэлгээний баталгаажуулалт түүний хэрэгжилт, брилгын материалын үнийн тогтвортой байдал, барилгын ажлын төлөвлөлт, тендерийн хууль болон орон сууцжуулах ажлын зохион байгуулалтын талаар туркийн холбогдох хүмүүс лекц уншиж, харилцан туршлага солилцлоо.
Уулзалтын төгсгөлд бэлэг дурсгал гардуулах үеэр
Мөн ажиллах хугацаанд Турк улсын хамгийн урт 3км урт нүхэн гарц /туннель/-ны угсралтын ажлын технологи, явц түүний газар хөдлөлттөд тэсвэртэй байдал болон дэлхийн хамгийн том орон сууцны “Тобас” /70 000 айлын орон сууцны хороолол/ хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа барилга угсралтын ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
Огноо: 2011-12-26 |  Салбар: Газрын харилцаа |  Үзсэн тоо: 223 
2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.