header header
Мэдээ, мэдээлэл  |   Эрх зүйн орчин  |   Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр  |   Дүрстэй мэдээ  |   Фото цомог  |   Зураг төслийн магадлал    
  Шинэ мэдээ
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Барилга, сантехник, цахилгаан угсралтын болон зураг төслийн бүх байгууллага, ...
2012 оны 2-р сарын 18
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 17
Улаанбаатар хотын усны тоолууруулалт, үр дүн, цаашид авах арга хэмжээ
2012 оны 2-р сарын 15
Ховд аймгийн ГХБХБГ сумдын даамлууддаа сургалт зохион байгууллаа
2012 оны 2-р сарын 14
2012 оныг “УС ХЭМНЭЛТИЙН ЖИЛ” болгон зарлалаа
2012 оны 2-р сарын 14
Сонгон шалгаруулалтын зар /Барилгын салбарын ТББ-уудын анхааралд/
2012 оны 2-р сарын 13
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2012 оны 2-р сарын 8
Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтын урилга
2012 оны 2-р сарын 6

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлав
       Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 12 дугаар сарын 09-ний 343 дугаар тоот тушаалаар “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, төмөр замын обьект, байгууламж барих ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”, “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар, тодорхойлолт”, “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зэрэглэл тогтоох журам”, “Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах Ажлын хэсгийн хуралдааны дэг”-ийг баталжээ.
      “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, төмөр замын обьект, байгууламж барих ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам” нь тусгай зөвшөөрөл олгох, хуулийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Тодруулбал, тусгай зөвшөөрөл олгоход ямар бичиг, баримтууд бүрдүүлэх, өргөдлийг хэрхэн хянан шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага зэргийг журамд тодорхой заасан бөгөөд өргөдлийн загвар, холбогдох бусад маягтуудыг баталсан байна.
      Энэхүү журам гарсантай холбогдуулан өмнө нь олгосон тусгай зөвшөөрлүүдийг шалгаж, журмын шаардлагад нийцүүлэн шинэчлэн олгох шаардлагатай болж буй бөгөөд тус ажлыг
зохион байгуулахыг ГХБГЗЗГ-т үүрэг болгоод байна.

“Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний
эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, төмөр замын обьект, байгууламж барих ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”,
“Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар, тодорхойлолт”,
 “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зэрэглэл тогтоох журам”,
 “Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах Ажлын хэсгийн хуралдааны дэг”
Тусгай зөвшөөрлийн өргөдлийн загвар, өргөдөл маягтыг бөглөх санамж болон Маягт 1-14-ийг  ЭНДЭЭС ТАТНА УУ .

Огноо: 2012-01-03 |  Салбар: Газрын харилцаа |  Үзсэн тоо: 872 
2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.