header header
Мэдээ, мэдээлэл  |   Эрх зүйн орчин  |   Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр  |   Дүрстэй мэдээ  |   Фото цомог  |   Зураг төслийн магадлал    
  Шинэ мэдээ
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Барилга, сантехник, цахилгаан угсралтын болон зураг төслийн бүх байгууллага, ...
2012 оны 2-р сарын 18
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 17
Улаанбаатар хотын усны тоолууруулалт, үр дүн, цаашид авах арга хэмжээ
2012 оны 2-р сарын 15
Ховд аймгийн ГХБХБГ сумдын даамлууддаа сургалт зохион байгууллаа
2012 оны 2-р сарын 14
2012 оныг “УС ХЭМНЭЛТИЙН ЖИЛ” болгон зарлалаа
2012 оны 2-р сарын 14
Сонгон шалгаруулалтын зар /Барилгын салбарын ТББ-уудын анхааралд/
2012 оны 2-р сарын 13
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2012 оны 2-р сарын 8
Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтын урилга
2012 оны 2-р сарын 6

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Бүгд найрамдах Турк улсын төсөв, үнэ бүрдэлтийн тогтолцоотой танилцах, туршлага судлан албан томилолтоор ажилласан ажлын тайлан
         Бүгд найрамдах Турк Улсын барилгын салбарын төсөв, үнэ бүрдэлтийн тогтолцоо, норм, норматив боловсруулж байгаа ажилтай танилцах, туршлага судлах, цаашид хамтран ажиллах чиглэлээр ЗТБХБЯ, ГХБЗЗГ, СЯ-ны болон төрийн бус байгууллагын төлөөлөл-Төсөвчдийн холбооноос оролцсон нийт 15 ажилтан бүхий төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 2011оны 12 дугаар сарын18-26-ны өдрүүдэд БНТУ-д амжилттай ажиллав.
        Төлөөлөгчдийг БНТУ-ын Авто замын газар, Нийтийн орон сууцны удирдах газар, Хүрээлэн байгаа орчин,хот байгуулалтын яам хүлээн авч хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн болно.
2011.12.19-ний өдөр.
Бүгд найрамдах Турк Улсын Зам тээвэр, усан замын тээвэр, мэдээлэл харилцааны газрын дэд дарга Miicahit Arman хүлээн авч танилцаж Турк улсыг зорин ирсэнд талархал илэрхийллээ.
Зам тээврийн газрын Бодлого зохицуулалтын хэлтэс
           
Он сар
Хөтөлбөр
Хүлээн авах байгууллага
 
 2011.12.19Даваа гараг

10:30-11:00
Зам тээвэр, усан замын тээвэр, мэдээлэл харилцааны газрын танилцуулга
Stratyeji Gelistirme
11:00-12:30
Авто замыг төлөвлөх  
Stratyeji Gelistirme
13:00-14:00
Авто замын хөрөнгө оруулалт болон төсвийн талаар
Stratyeji Gelistirme
15:00-16:30
Авто замын төлөвлөлтийн үндсэн зарчим
Stratyeji
Gelistirme
Зам тээвэр, усан замын тээвэр, мэдээлэл
харилцааны газрын танилцуулга
Энэ газар нь 1950 оны 2 сарын 11-ний өдөр байгуулагдсан. 2007 оны 8 сар хүртэл Нийтийн аж ахуйн яаманд харьяалагдаж байсан түүхтэй, улс орны замын аюулгүй ажиллагаа, хөдөлгөөнийг соёл, замын угсралт, замын засвар арчлалт, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, худалдан авах ажиллагааг төсвийн норм дүрмийн дагуу зохицуулан ажилладаг 4 орлогч, 14 гүйцэтгэх хэлтэс, 54 тасаг, 118 салбартай томоохон газар гэдгийг танилцууллаа.

Энэ газар нь 5 зорилго тавьж ажилладаг:
1.    Замын шуурхай аюулгүй байдлыг ханган ажиллах
2.    Хүн болон ачаа тээврийг хүрэх ёстой газар нь саадгүй хүргэдэг байх
3.    Өөрчлөлт шинэчлэлтийг байнга мэдэрч орчин үеийн шаардлагад нийцэн ажиллах
4.    Улс орны аюулгүй байдлыг ханган ажиллах
5.    Хүн болон байгальд хор нөлөө учруулахгүй ажиллах

Турк улсын замыг 3 хуваадаг.
1.    Хурдны зам
2.    Улсын чанартай зам, Энэ зам нь улсын нийслэл, онгоцны буудал, төмөр замыг холбосон замуудыг хамардаг.
3.    Хот суурин газруудыг холбосон орон нутгийн зам

Нийт 65108 км замыг хариуцан ажилладаг ба үүний 2236 км нь хурдны, 31413 км нь улсын чанартай, 31459 км нь орон нутгийн зам байдаг байна. Мөн замыг хучилтын төрлөөр нь авч үзвэл 12452 км нь асфальто бетон, 48923 км бетон хучилттай, 1293 км сайжруулсан зам, 2234 км нь өөр төрлийн хучилттай зам байна. Дээрхи замуудаас зөвхөн хурдны замаар орж гарч байгаа тээврийн хэрэгслээс татвар авдаг ба татварыг карт уншуулж хураадаг байна.

100 км2  талбайд ноогдох замын уртыг Герман, Япон, улстай харьцуулж үзвэл:

Улсын нэр
Турк
Герман
Япон
Газар нутагт ноогдох замын урт

55 км

182км

316км









Автозамын хөрөнгө оруулалт төлөвлөлтийн
системийн талаар /Кенан Kayaci/
 
Төлөвлөлт хэзээ, хаана, хэнд юуг хийх хэрэгцээнд тулгуурласан, олон нийтэд чиглэсэн, хувь хүний эрх ашгийг хамгаалсан байх ёстой. Төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд 8 зорилт тавьж ажилладаг.
-       Тухайн тавьж байгаа зорилтдоо хэдий хугацаанд хүрэх
-       Одоогийн байдлаар энэ зорилгыг биелүүлэхэд юу шаардаж байна.
-       Зорилтыг биелүүлэхэд ирээдүйд юу шаардагдах вэ?
-       Хийх ажлуудын дарааллыг тогтоох
-       Энэ ажлыг хийхэд хэдэн төгрөг зарцуулагдах, эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлох
-       Хэн хэн ямар үүрэг, хариуцлагыг хүлээж ажиллахыг тодорхойлох
-       Мөнгө, цаг, эдийн засгийг холбож төлөвлөгөө гаргана:
-       Төслөө дуусгаад тухайн төсөлд тавьсан зорилтодоо хүрсэн эсэхийг хянаж үр дүнг тодорхойлно.

-            

                Турк улсад аливаа төлөвлөлтийг хийхдээ төрийн бодлого, ард иргэдийн шаардлага хүсэлт, улсын стратегийн бодлоготой хир нийцэж байгааг тодорхойлдог. Хөрөнгө оруулалтын үр дүнг тодорхойлох, хянахын тулд 5018 гэсэн дугаартай хууль баталсан байна. 
-      
     Авто замын хөрөнгө оруулалт болон төсвийн талаар
-        
-       Замын засвар арчлалт, угсралтын ажлын хөрөнгө оруулалтын төсвийн орлогын 90 хувийг улсын төсвөөс 6-7 хувийг хурдны зам ашигласны татвараар, мөн гадны зээл тусламжаар бүрдүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд хувийн байгууллагын хөрөнгө оруулалтыг томоохон ажлуудад ашиглаж байна. Одоогоор Станбул болон Измер хотыг холбосон замыг 6 компанийн хөрөнгөөр барьж байгуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ замын нийт өртөг нь 6,6 миллион TL. 5 жил барьж, 19 жилийн хугацаанд зардлаа нөхөж, 22 жил 4 сарын дараа улсдаа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр төсөл хэрэгжинэ. Төслийн I дүгээр хэсэгт 3 км дүүжин гүүр баригдах ба энэ нь дэлхийд 3-рт орох хэмжээний том гүүр болно.
-       Турк улсын замын салбарт 17305 хүн ажилладаг бөгөөд үүний 6148 албан хаагч 16 гэрээт ажилтан, 11141 ажилчин ажиллаж 11328 техник хэрэгслэл ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг байна
-      
-                                           Хөрөнгө оруулалтын төсвийн үндсэн зарчим
-        
-       Турк улс дэлхийд эдийн засгаараа 16 дугаарт Европ тивд 6 дугаарт ордог томоохон эдийн засагтай орон юм. Европын холбоонд элсэж ороогүй ч евро стандартад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна.

-Төсвийг хийхдээ :
-       Одоо хийгдэх төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсвийг Сангийн яам
-       Ирээдүйд хийх хөрөнгө оруулалтын төслийн төсвийг Хөгжлийн яам хариуцдаг.
Сангийн яам, Хөгжлийн яам нь харилцан ярилцаж төсвөө маш сайн хийж, төсвийг үр ашигтай эсэхийг ард түмнээрээ хэлэлцүүлдэг

Төсвийн төлөвлөлтийг
-       Богино хугацааны
-       Дунд хугацааны
-       Урт хугацааны гэж 3 үе шаттайгаар хийдэг.

Турк улс нь 2011 оноос эхлэн Төмөр замд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгааг дурьдаад энэ хөрөнгийн ихэнх хувийг хурдны галт тэрэг явах замд зарцуулсан байна.

Тухайн жилд төлөвлөөд зарцуулаагүй үлдсэн хөрөнгийг Сангийн яам шийдэж хэрэгцээ шаардлагатай ажилд шууд шилжүүлэн зарцуулдаг байна. Жилийн төсвийн төлөвлөлтийн зарцуулалтыг тухайн хэлтэс, мэргэжилтүүдэд өдөр өдрөөр нь , хийх ажлаар нь хариуцуулан ажилладаг. Ингэснээр төсвийг нэмэх хасах процессыг тусгай программаар хянадаг байна. Замын засвар, ашиглалтад төсвийн 90% нь зарцуулагддаг.

 


                  2011.12.20-ний өдөр.

Туркийн Авто зам, усан тээвэр, мэдээлэл харилцааны газраас Авто зам, гүүр, туннель байгуулах ажлын төсөл хэрэгжүүлэгч байгуулга уулзалт, ярилцлага зохион байгуулсан.

Он сар
Хөтөлбөр
Хүлээн авах байгууллага
 
 
 
 2011.12.20   Мягмар  гараг


10:30-10:45
Авто замын барилгын төслийг хэрэгжүүлэгч байгуулгын  удирдлагууд хүлээн авах
Program ve Izleme D.Bsk.,

10:45-11:00
Авто замын барилга байгууламжийн тендерийн үйл ажиллагааны талаархи танилцуулга  
Program ve Izleme D.Bsk.,

11:00-13:00
Авто замын барилга байгууламжийн угсралтын ажлын   үндсэн зарчим төсөв зохиох аргачлалын талаар танилцуулга, асуулт хариулт
Program ve Izleme D.Bsk.,





14:00-17:00
Танилцуулга болон уулзалт, хэрэгжүүлж буй төслийн танилцуулга болон “Авто замын гүүрийн угсралтын ажлын төсөл”, түүний төсөв зохиох аргачлалын талаар танилцуулга, тус газрын удирдлагууд болон төлөөлөгчдийн хооронд асуулт хариулт
Yol Yapim D.Bsk.,


            Авто замын барилга угсралтын ажлын зохион байгуулалт, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, зам харилцааны тухай, материалын түгээлт, зарцуулалт, төсвийн норм, үнэлгээний талаар Авто замын газрын хэсгүүдийг хариуцсан дарга Мохотев танилцууллаа.
Тус газар нь авто замын барилгын асуудалтай холбоотой төсөл, зам барилгын угсралт, ашиглалт, замын байнгын ажиллагаатай байлгах асуудлыг хариуцдаг.
5 хэлтэстэй.
-       Барилга замын угсралт асуудал хариуцсан хэлтэс
-       Материал хангалтын хэлтэс
-       Удирдлага зохион байгуулалтын хэлтэс
-       Евлопын хамтын ажиллагааны хэлтэс
-       Сургалт боловсролын асуудал хариуцсан хэлтэс

Авто зам, барилгын тендерийн тухай:
Замын барилга угсралтын ажилд олон улсын норм стандартыг мөрдуулэх эрх зүйн орчин бүрдүүлдэг 4734 дугаар хуулийг мөрддөг. Уг хуулийг Европын холбоонд орохын тулд түүнд  нийцүүлж, шинэчлэн 2003 оноос мөрдөж эхэлсэн.
 Бусад хуулиудтай нийцүүлэн тодорхой байдал, аюулгүй ажиллагаа, барилгын бүтээц, материалын талаар түлхүү оруулсан. Захиалагч байгууллагыг эрх мэдэлтэй байлгахаар тусгасан, эрүүл мэнд халамжийн талаар тусгаж өгөөгүй.

4734 нь тендерийн тухай хууль бөгөөд зам, барилга болон бусад салбарт нэгэн ижил мөрддөг. Тендерийн баримт бичгийг мэргэжлийн баг боловсруулсны дараа үнэлгээний хороо буюу хамгийн доод тал нь 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогддог. Үүнд:

Тухайн салбарын мэргэжилтэн-2 хүн, санхүүгийн-1 хүн, бусад байгууллагыг төлөөлсөн-2 хүнийг сонгох ба энэ бүрэлдэхүүнээс комиссын даргыг сонгодог байна. Тендер зарлагдснаас хойш 3 өдрийн дотор, тендерийн материалыг  комисст   хүргүүлдэг, комисс нь бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж, олонхийн саналаар шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрийн хариуцлагийг дарга болон гишүүд хүлээдэг. Хэрэв саналын зөрчилтэй тохиолдолд тайлбараа бичгээр гаргаж өгдөг.

Зам барих ажлын тендерийн төсвийг жил бүрийн 2 дугаар сард үнийн өөрчлөлтийг оруулан боловсруулдаг.
 Тендер зарлах үнийг яамдаас бүх төрийн бус мэргэжлийн холбоод, их сургуулиудийг оролцуулан адилтгах объктоор, үнэ тооцсон аргачлалын хамт гаргадаг байна.
 Материалын үнийг тооцохдоо өмнөх оны материалын үнийг суурь болгон ашиглаж сар бүр гаргадаг индексийн өсөлтөөр тооцдог.
Нийтэд зарлах үнэд өөрийн бүтээгдэхүүний үнээ оруулах хүсэлттэй компанийн нэрсийн жагсаалтыг үндэслэн тухайн компани нь хуулийн зөрчилтэй эсэх тал дээр үнэлгээний комисс хяналт тавьдаг.

Тендерт орж байгаа компанийн баримт бичгүүдийг нэг бүрчлэн хянаж, барилгын ажлыг бэлтгэх, аюулгүйн ажиллагааны дүрэм, техникийн ажилтнуудын бүрдэл, туршлага, техник, тоног төхөөрмжийн хангалт, ажил гүйцэтгэх шалгуур, тухайн жилийн тендерт оролцох эрхтэй болон зөрчилтэй эсэх талаарх байгууллагын мэдээлэл болон компанийн санхүүгийн тайланг харгалзаж, хэрэв зөрчилтэй нь батлагдвал тухайн компанийг 10 хоногийн дотор хасна. 

Тендерийн үнийг /босго үнэ/ санал ирүүлсэн компанийн дундаж үнээр авна. Дундаж үнээс доогуур санал ирүүлсэн аж ахуйн нэгжээс бага үнэ ирүүлсэн талаар тайлбар авч ярилцага хийдэг. Энэ ярилцлагад барилгын гол материалын жагсаалтын үнийг тулгуур болгон ашигладаг байна. Тухайн компани бага үнийн санал ирүүлсэн шалтгаанаа хамгаалж, нотолгоо гаргаж чадахгүй бол шууд хасагддаг байна.

Төлөвлөлтөнд жишиг үнийн дээд хязгаарыг тогтоодог. Энэ жишиг үнийн дээд хязгаарыг компаниудаас ирүүлсэн үнийн дундажтай харьцуулан дахин дундчилсан дүнг гаргана. Тухайн тендерийн дундаж үнийг тусгай аргачлалын дагуу томъёогоор тодорхойлно. Тендерт бага үнийн саналаас татгалзах ийм механизмтай байна.

Тухайлбал: Тендерт 5 компани оролцохоор үнийн санал ирүүлсэн байна гэж үзье. 5 компанийн үнийн саналыг нэмж нийлбэрийг нь оролцогчийн тоонд хувааж дундаж үнийг тогтооно. Төсвийн нормоос тендерийн жишиг үнийг 23 сая TL гэж бодож гаргасан. Энэ жишиг үнэ 23 сая TL -ээс 20% -ээс дээш, 40%-аас доош орсныг дундаж үнийг тооцсон тооцооноос хасна. Тендерийн үнээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн 13 сая TL, хамгийн өндөр 29 сая TL-ийн үнийн санал ирүүлсэн компаниудыг хассан байна. Үүний дараа тендерийн босго үнийг дээр дурьдсан томъёогоор тогтооно. Харьцуулалтын үнийн дундаж үнийг босго үнтэй харьцуулах замаар тендерийн шалгаруулалт явагддаг байна.

 Тендерийн үйл ажиллагаа нь 2 гол хуулиар зохицуулагддаг.

1.Тендерийн хууль 4734
2. Гэрээний хууль 4735. Тендерт шалгарсан комтанитай Гэрээний хуулийн дагуу гэрээ байгуулдаг байна.

Төсвийн норм, үнэлгээний ерөнхий зарчим манай орны төсөв үнэ бүрдэлийн системтэй ижил төстэй, харин барилга байгууламжийг чанартай гүйцэтгэх, үндэслэлгүй тооцсон бага үнийн аргаас зайлсхийж, бодит үнийг тогтооход Турк улсын тендерийн хуулийн зарим заалт болон гэрээний хуулийг нэвтрүүлэх зүйтэй юм гэсэн дүгнэлтэд хүрлээ.
 
Авто зам, гүүр, барилга угсралтын тухай:

Энэ байгууллагын төслийг хэрэгжүүлэгч баг нь төслийг үе шаттайгаар бэлддэг байна. Үүнд:
1.Замын цэг хаанаас хаа хүртэлх хэмжээг тодорхойлох
2.Тухайн цэгийн хооронд 1:25000 масштабаар зураг хийх /онгоц болон замын бусад тоног төхөөрөмжөөр хэмжилт хийх/
3. Хөрсний бэлтгэл хийх
4.Гадаргуугийн усны судалгаа 
5.Усан доогуур түр гарц хийх
6. Газрын хөрсний бэхэлгээ хийх
7. Хучилт хийх
8.Хөндлөн огтлолын хэмжээг авах
9.Уулзваруудыг хэмжин тооцох
10.Замын ачааллыг тооцох
11.Гүүр, туннелийг тооцох
12.Ус зайлуулах
13.Гэрэлтүүлэг
14.Байгаль орчин ногоон байгууламж хийх
15.Техник эдийн засгийн тооцоо хийх
16.Энэ бүхнийг харуулсан тайлан

Ийм дарааллаар төслийг бэлтгэдэг байна. 1:25000 масштабтай зургаар гүүр туннелийг тооцдог. Ингээд бүх цуглуулсан мэдээллээ программд оруулна. Замын өндөржилт, ус, газрын гулсалт, замын далан, замын өнцгүүдийг тодорхойлох гэх мэтээр нэг бүрчлэн тооцож оруулна. Байрлалыг тодорхойлсноор бүх мэдээллийн дагуу төлөвлөнө. Ингэж тооцоолохдоо аюулгүйн ажиллагааны дүрмийг чандлан баримтладаг байна.
 
2011.12.21-ны өдөр
Турк улсын “Туннель засвар ашиглалтын хяналтын цэг” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авахад зориулсан хөтөлбөрийн дагуу 2011.12.21-ны өдөр уулзалт, ярилцлага зохион байгуулсан.

           
Он сар
Хөтөлбөр
Хүлээн авах байгууллага
 
 
 
 2011.12.21 Лхагва гараг


10:30-12:00
“Туннель засвар ашиглалтын хяналтын цэг” байгууллагын төлөөлөгчдийн удирдлагууд хүлээн авах
Bolu Dağı Tunel İşletme Şefliği

14:00-17:00
Танилцуулга болон уулзалт, хэрэгжүүлж буй төслийн танилцуулга хамгийн урт нүхэн гарц болох 3 км урттай туннельтэй газар дээр нь очиж танилцах аялал
Bolu Dağı Tunel İşletme Şefliği


“Туннель засвар ашиглалтын хяналтын цэг” байгууллагын дарга хүлээн авч байгууллагынхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж манай төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Турк улсын хамгийн урт нүхэн гарц болох 3 км урттай туннелийг Итали улсын замын байгууллага 1993-2004 онд 300,0 сая$ /million/-оор барьж, гүйцэтгэсэн байна. Туннель нь 2 урсгал 3 эгнээтэй 3 км  урттай, Анкара-Истанбул 3040 км урт, Истанбул-Анкара 3020 км урт, газар хөдлөлийн 8 магнут буюу 11 баллд тэсвэртэй замд тавигдсан. Туннелээс гадна 4 гүүрийн ашиглалтийг хариуцдаг. Улсаас санхүүждэг.

          Туннель засвар ашиглалтын хяналтын төв нь 24 цагийн хяналтын 87 ширхэг камераар хянагддаг, 67 камер нь туннель дотор, бусад нь гадуур байрладаг. Осол аюулын хөндлөн 5 гарцтай мөн агааржуулалт, галын дохиоллоор бүрэн хамгаалагдсан байна.

          Туннель барихад хэрэглэсэн материал, хийц бүтээц, одоо ашиглалтыг хангаж байгаа техник хэрэгсэлийг танилцуулав.
 
2011.12.22-ны өдөр:
Туркийн Хүрээлэн байгаа орчин, хот байгуулалтын яамнаас Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын төлөөлөгчдийг хүлээн авахад зориулсан хөтөлбөрийн дагуу 2011.12.22-ны өдөр Орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгуулга (TOKİ) óóëçàëò, ярилцлага зохион байгуулсан.

Орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгуулга (TOKİ)
           
Он сар
Хөтөлбөр
Хүлээн авах байгууллага
 
 
 
 2011.12.22 Пүрэв гараг


10:30-10:45
Орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгуулга (TOKİ)-èéí óäèрдлагууд хүлээн авах
TOKİ Binası

10:45-11:00
TOKİ –áàéãóóëãûí ¿éë àæèëëàãààíû òàëààрхи танилцуулга  
TOKİ Binası

11:00-13:00
TOKİ-èéí óäèрдлагууд болон зочид төлөөлөгч хоорондын асуулт хариулт
TOKİ Binası





14:00-17:00
Танилцуулга болон уулзалт, хэрэгжүүлж буй төслийн танилцуулга болон “Анкара хотын хойд хэсгийг орон сууцжуулах хөтөлбөр”-тэй танилцах аялал
TOKİ TOBAŞ Şantiyesi


Орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгуулга (TOKİ)-èéí çàõèрал хадагтай Ауse Ertay хүлээн авч байгууллагынхаа үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж манай төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Тус Улсын Ерөнхий сайдын шууд удирдлага доор 1984 онд орон сууцжуулах санг зохицуулахаар байгууллагдсан. 2003 оноос иргэдийг орон сууцжуулах холбоод байгуулагдаж, энэ холбоодын үйл ажилллагааг удирдан зохион байгуулж эхэлсэн.

Тус байгууллага нь сүүлийн 8 жилд буюу 2003 оноос 517000 айл өрхийг орон сууцжуулаад байгаа юм байна.

Үүнээс 80% нь дундаж цалингаас доогуур орлоготой олон нийтэд зориулсан, 20% нь дундаж цалингаас дээгүүр орлоготой иргэдэд зориулсан орон сууцны барилга барьсан байна.
Олон нийтэд зориулсан барилгыг дотор нь нэн ядуу болон дундаж орлоготой айл өрх гэж 2 ангилсан байна.
Хүснэгт 1
ОРОН СУУЦНЫ АНГИЛАЛ

Ангилал
Талбай /м2/
Хугацаа /жил/
Урьдчилгаа
1м2-ийн үнэ
Нэн ядуу өрх
45-65м2
25
-
300$
Дундаж орлоготой өрх
65-85м2
15-20
5-25%
450$ 
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг



500$
Дээд зэрэглэл
85-146м2
5-8

650$-оос дээш

Байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн айл өрх, хүмүүсийг түр орон сууцаар хангах хөталбөр, Газар тариалан эрхлэгчдийг орон сууцжуулах хөтөлбөр, Хувийн секторыг дэмжих хөтөлбөр, Түүхийн дурсгалт газрыг сэргээн засварлах хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Мөн нийгмийн дэд бүтцийн асуудал, урт хугацааны зээлийн асуудал, өөрийн хөрөнгөөр орон сууцжуулах асуудлуудыг шийдвэрлэж өгдөг байна.
TOKİ íü áàíê, ñàíõ¿¿ãèéí байгууллагатай хамтран ажилладаггүй бөгөөд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байгуулга юм. Улсаас тухайлан зааж өгсөн газрыг дуудлага худалдаагаар худалдаж борлуулан хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байна.
 
Орон сууцжуулах ажлыг тендерт шалгарсан “Зөвлөх баг” зураг төсөлөөс эхлээд орон сууц барьж, түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх ажлыг гүйцэтгэдэг, Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага байдаггүй тул зохиогчийн болон захиалагчийн бүхий л хяналтыг “Зөвлөх баг” гүйцэтгэдэг. 
 
Манай төлөөлөгчдөд “Анкара хотын хойд хэсгийг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг TOKİ болон TOBAŞ хамтарсан байгууллагын ерөнхий захирал Ferat Erturk хүлээн авч цогцолбор хорооллын барилгын ажлын үйл явцтай танилцуулав.
 
Уг төсөл 75000 айлын орон сууц, үйлчилгээ болон дэд бүтэцийг цогцолбороор нь нэг дор бүтээн байгуулж байгаагаараа дэлхийд 1 дүгээрт орох томоохон хэмжээний ажил юм. Энэхүү цогцолбор хорооллыг дэлхийн дэвшилтэд технологи болох туннель хэвэн системыг ашиглаж байгаа нь энэ төслийг түргэн шуурхай   цаг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд ихээхэн түлхэц болж байгаа юм байна.
 
        2011.12.23-ны өдөр:                        
Туркийн Хүрээлэн байгаа орчин, хот төлөвлөлтийн яамнаас 2011.12.23-ны өдрийн хөтөлбөрийн дагуу тус яамны дэргэдэх барилга угсралтын газрын дарга, техникийн бодлогын хэлтсийн дарга, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн нар хүлээн авч уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
 
 
23 Aralık 2011 Cuma
 
 
10:00-10:15
Байгуулгын үйл ажиллагааны талаархи танилцуулга   Барилга байгууламжийн бүтээц хариуцсан газрын дарга
YİGM Binası

10:15-12:00
Удирдлагууд болон зочид төлөөлөгч хоорондын асуулт хариулт
YİGM Binası

14:30-14:45
Норм үнэлгээ боловсруулалтын талаар болон тендерээс үүсэн маргааныг хэрхэн шийдвэрлэдэг тухай танилцуулга
Техникийн бодлогын газрын орлогч дарга
YFK Binası

14:45-16:30
Удирдлагууд болон зочид төлөөлөгч хоорондын асуулт хариулт
YFK Binası

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүрээлэн байгаа орчин, хот төлөвлөлтийн яамны дэргэдэх
Барилга угсралтын газрын танилцуулга

          Энэ газар нь 1939 онд байгуулагдаж, энэ оноос эхлэн ХОХТЯам болсон. Барилгын чанар аюулгүй байдал, техникийн хангамж, байгаль орчны аюулгүй байдлыг хангаж ажиллахаас гадна төрийн зохицуулалтаар орон сууцжуулах асуудлыг хариуцдаг. Тус байгууллага нь:
·         Төлөвлөлт
·         Механик инженер болон архитектор
·         Барилгын бүтээц
·         Тендер сонгон шалгаруулалт
·         Шинэ орон сууцжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг   5 хэлтэстэй 900 гаруй ажилтан албан хаагчид ажилладаг. Үүнээс захиргааны 30 ажилтан, 300 гаруй архитектор инженер, 500 гаруй албан хаагчидтай. Жилдээ 1000 орчим айл өрхийг орон сууцаар хангадаг. Төсөл , хөтөлбөр олон байдгаас тус байгууллага төсөл хөтөлбөрийн 10% орчмынх нь зураг төслийг хийдэг байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, яамны сайдын хамтарсан тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл бүрийн инженер техникийн 14 хүний бүрэлдэхүүнтэй STB буюу “Техникийн дээд зөвлөл” ажилладаг. “Техникийн дээд зөвлөл”–ийн 2/3 хувийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Санал тэнцсэн тохиолдолд зөвлөлийн даргын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Түүний дэргэд мэргэжлийн 44 ажилтан бүхий ажлын хэсэг ажиллаж тухайн оны үнэлгээг шинэчлэх, хянах ажлыг хариуцан гүйцэтгэдэг байна.
Жил бүрийн 2 сард тухайн жилд улсын хэмжээнд мөрдөх нэгж ажлын болон материалын үнийг баталж, 3 дугаар сард бүх тендерийн ажил энэ тогтоосон үнийн дагуу явагддаг.
Турк улс нь барилгын өртөг зардлыг тооцохдоо манай улсын нэгэн адил барилгын төсвийн суурь норм буюу агуулгын хувьд ижил төстэй нэгж ажлын “хүн цаг” (мэрэгжилтэй ажилчид тус бүрээр), “материалын орц”, “машин цаг” гэх мэт төсвийн тооцооны үндсэн үзүүлэлтүүд бүхий эмхэтгэл ном, тухайн нэгж ажлын техникийн тодорхойлолт, технологийн дараалал бүхий лавлах ном зэрэг байгаа нь манай улсын төсвийн суурь нормын агуулга, бүтэцтэй ижил төстэй зүйлс байгаа нь харагдаж байна.

STB буюу Техникийн Дээд Зөвлөлөөс зөвшөөрсөн төсвийн тооцооны суурь үзүүлэлтүүд бүхий лавлах номуудыг ашиглан барилгын нэгж ажил тус бүр дээр үнэлгээ боловсруулж түүнийгээ жил бүр шинэчлэн зарлаж, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа гол үзүүлэлт, үнэлгээний дээд хязгаар болгон ашиглаж байгаа нь илүү оновчтой үр ашигтай санагдаж байна.
Энэхүү үнэлгээг боловсруулахдаа барилгын материал, тоног төхөөрөмж, машин механизмын зах зээлийн үнийг сайтар судалж, Турк улсын засаг захиргааний 81 нэгж, бүх газар, тамгын газар, 1100 орчим материалын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудаас мэдээлэл (200000 орчим) цуглуулж анализ, шинжилгээ хийж нэгтгэн дүгнэсний эцэст нийтэд зарлаж, интернэтэд тавих болон ном хэлбэрээр эмхэтгэл болгон түгээж байна.

Зах зээлийн үнэ ханшийг судлахдаа өөрийн байгууллагын дүүрэг дахь салбар нэгжүүдээрээ дамжуулан үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдээс албан ёсоор тайлан мэдээ хүлээн авч, мөн үзэсгэлэн худалдааны яармаг, барилгын захуудаас мэдээлэл цуглуулж, бизнес эрхлэгчидтэй уулзалт зөвөлгөөн хийж үнийг тогтоож байгаа нь дэвшилттэй байв. Материалын үнийн саналд аль нэг үйлвдэрлэлийн бүтээгдэхүүний үнийг монополь болгохгүй үүднээс тухайн бүтээгдэхүүнийг 2-оос дээш материал үйлдвэрлэгчийн үнийн судалгаа авч, стандартыг тавьж өгдөг байна.

2003 он гэхэд нийт боловсруулсан үнэлгээний тоо нь 10710 байсан бол 2011 он гэхэд 16265 болж өссөн явдал нь норм үнэлгээгээ тасралтгүй шинэчлэн сайжруулж байгааг харуулж байна.
Үнэлгээ боловсруулахдаа хуучин үнэлгээ нь амьдрал дээр хэр бодитой биелэгдэж байгаа эсэхийг нягтлан шалгаж зүгшрүүлэх, барилгын шинэ материал, технологи нэвтэрсэн тохиолдолд түүний үнэлгээг боловсруулах зэрэг үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Бидэнд өгсөн танилцуулах материалд дурьдсанаар үнэлгээний тоо нь өсөлт бууралттай байгаа нь хэрэггүй болж хуучирсан үнэлгээг тухайн бүрт нь хасч, өргөн хэрэглэгддэг ажил үнэлгээгээ сайжруулж, боловсронгуй болгодог нь харагдаж байна.
Шинэ материал, технологийн үнэлгээг боловсруулахдаа үйлдвэрлэгч болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэж, STB-ийн дэргэдэх ажлын хэсэг тухайн барилгын талбай дээр очиж, зураг авалт, ажиглалт хийн тооцож судалсны үндсэн дээр норм боловсруулан шинээр баталдаг байна. Техникийн аливаа маргаантай асуудал гарвал салбарын хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж, уулзалт зөвөлгөөн зохион байгуулдаг бөгөөд STB – нь асуудлыг шийддэг дээд байгууллага нь байна. 
Турк улс нь барилгын үйлдвэрлэлээ зуун хувь дотоодын материалаар хангадаг нь тус улсын онцлог давуу тал бөгөөд зах зээлийн үнэ ханш нь харьцангуй урт хугацаанд тогтвортой байх нөхцлийг бүрдүүлж байна.
 
ЦААШИД АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ, ДҮГНЭЛТ:
·         Хөрөнгө оруулалтийн төлөвлөлтийг тооцоо судалгаа, улсын стратегийн бодлого, ард иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тооцох, хөрөнгө оруулалтын үр дүнг тодорхойлох, хянах хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд Турк улсын туршлагыг судлах /5018 гэсэн хууль/
·         Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, тендерийг зөв зохицтой явуулах, сонгон шалгаруулахад Турк улсын тендерийн хуулийн дундаж үнийн тогтоох, үнэлэхтэй холбогдсон заалтыг судлан өөрийн орны тендерийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах
·         Хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч байгууллагын хариуцлагыг өндөржүүлэхэд “Гэрээний тухай хууль”-ийг судлах, үзэл баримтлал боловсруулах,
·         Манай улсын барилгын салбарт мөрдөгдөж байгаа төсвийн суурь нормын тооллого судалгаа явуулж хэрэглэгдэхээ больсон, хуучирсан нормыг хүчингүй болгох, Турк болон бусад орны туршлагыг судлан норм, үнэлгээ боловсруулах бүтэц, механизмыг шинэчлэн тогтоох. Үүнд хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, оновчтой зөв арга механизмыг бүрдүүлэх
·         Турк улсад албан ёсны хүсэлт гаргаж норм, үнэлгээг хэрхэн яаж боловсруулдаг талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх экспертийн багийг урих бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргах (Турк улс нь энэ чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд өөр олон улс оронд зочилж, өөрсдийн зөвөлгөө, туршлагаасаа хуваалцаж үр дүнд хүрч байсан)
·         Тендерийн босго үнэ тогтоох болон гэрээний тухай эрх зүйн баримт бичгийг боловсруулах төсөл хэрэгжүүлах ажлыг БНТУ-тай хамтран ажиллах
·         Манай улсын хувьд материал, тоног төхөөрөмжийн үнэ нь валютын ханш, шатахууны үнэ, тээвэрлэлт, инфляци зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хэлбэлзэж байдаг тул үнийн судалгааг тогтмол явуулах. Энэ чиглэлээр төрийн бүс байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай байна.


ТЕХНИКИЙН БОДЛОГО, НОРМ, НОРМАТИВИЙН ХЭЛТЭС

2012.01.04


                                                                                                        Хавсралт 1


Турк улсад Барилгын төсвийн норматив, үнэ, өртгийн талаар
туршлага судалсаны дагуу цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө



Гүйцэтэгх ажлын нэрс
Он сар өдөр
Хариуцах мэргэжилтэн
1
Төсвийн томсгосон үзүүлэлт боловсруулах
2012
ГХБГЗЗГ
С.Нямаа Ч.Мөнхтуяа
2
Тендер шалгаруулалтын үнийн дундаж саналын журмыг тендерийн баримт бичигт тусгах
2012
 СЯ. Бат-Эрдэнэ
ГХБГЗЗГ Б.Оюун, П.Долгорсүрэн
3
Барилгын хуульд нэмэлт оруулах замаар хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг барилгын төсөв зохиох ажилд хамруулах
2012
ГХБГЗЗГ Б.Оюун,
ТҮХ Д.Санж
4
Барилгын материалын 2012. 2013 онд мөрдөх жишиг үнийн гаргах
2012
ЗТБХЯ Г.Лосол,
Ц.Хэрлэн
5
Барилгын төсөв зохиох шинэ зааврын дагуу төсвийн программыг шинэчлэх
2012
ГХБГЗЗГ П.Долгорсүрэн, П.Энхсайхан
6
Төсөвчдийн ёс зүйн дүрмийг батлуулах
2012
Ч.Мөнхтуяа
7
Барилгын өртгийн нормативыг евро стандартад шилжүүлэх үндсэн хөтөлбөрийг боловсруулж батлуулах
2012
ГХБГЗЗГ Б.Оюун,
БЗТЭЗТНТөв С.Ганболд
8
Барилгын өртгийн үндсэн шинэ дүрэм, төсөв зохиох шинэ зааврын дагуу сургалт, семинар явуулах
2012
ГХБГЗЗГ Б.Оюун,
ТҮХ Д.Санж
9
Энэ талаар сэтгүүл, хэвлэлд тайлбар, танилцуулга хэвлүүлэх /2 удаа/
2012
ГХБГЗЗГ Б.Оюун,
ТҮХ Д.Санж
10
Барилгын өртгийн шинэ дүрэм, төсөв зохиох заавар болон бусад шинээр батлагдсан норматив баримт бичгийг хэрэглэх талаар сургалт семинар явуулах
2012
ГХБГЗЗГ Б.Оюун,
ТҮХ Д.Санж


Огноо: 2012-01-10 |  Салбар: Барилга |  Үзсэн тоо: 208 
2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.