header header
Мэдээ, мэдээлэл  |   Эрх зүйн орчин  |   Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр  |   Дүрстэй мэдээ  |   Фото цомог  |   Зураг төслийн магадлал    
  Шинэ мэдээ
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Барилга, сантехник, цахилгаан угсралтын болон зураг төслийн бүх байгууллага, ...
2012 оны 2-р сарын 18
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 17
Улаанбаатар хотын усны тоолууруулалт, үр дүн, цаашид авах арга хэмжээ
2012 оны 2-р сарын 15
Ховд аймгийн ГХБХБГ сумдын даамлууддаа сургалт зохион байгууллаа
2012 оны 2-р сарын 14
2012 оныг “УС ХЭМНЭЛТИЙН ЖИЛ” болгон зарлалаа
2012 оны 2-р сарын 14
Сонгон шалгаруулалтын зар /Барилгын салбарын ТББ-уудын анхааралд/
2012 оны 2-р сарын 13
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2012 оны 2-р сарын 8
Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтын урилга
2012 оны 2-р сарын 6


Notice: Undefined index: eland_news_view in /opt/lampp/htdocs/orgnewsdetail.php on line 35
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Үнэ бүрдэлтийн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг, семинар болов
     ЗТБХБЯ, ГХБГЗЗГ, Монголын Барилгачдын холбоо, “Барилга.МН” БЗМТөв хамтран “Үнэ бүрдэлтийн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг 2012 оны 01 дүгээр сарын 11-нд зохион явууллаа. Уг хэлэлцүүлэг семинарыг ГХБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү нээж үг хэлсэн бөгөөд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компаниудын удирдах ажилтнууд болон холбогдох мэргэжилтнүүд салбарын төрийн бус байгууллагын удирдлагууд оролцов. ЗТБХБЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Лосол Төсвийн үнэ бүрдэлтийн талаар 2011 онд хийсэн ажил болон 2012 онд төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар барилгын компанийнханд энэ үеэр  мэдээлэл хийсэн юм. Мөн өнгөрсөн жил шинэчлэн батлагдсан “Шинэчлэгдэн боловсруулагдсан барилгын үнэ бүрдэлт, үндсэн дүрэм, төсөв, зохиох заавар”-ыг хэрхэн хэрэгжүүлэхталаар барилгын компаниудад заавар зөвлөгөө өгөв.
    Мөн ГХБГЗЗГ-ын техникийн бодлого, норм нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Нямаа “Шинэчлэгдэн боловсруулагдсан барилгын үнэ бүрдэлтийн үндсэн дүрэм болон төсөв зохиох заавар гэсэн сэдвээр, Барилгын Төсөв, Үнэлгээчдийн Холбооны ерөнхийлөгч Д.Санж “Барилгын үнэ, нормативийн одоогийн байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.
     Д.Санж илтгэлдээ орон сууцны үнэ өсөж байгаагийн гол шалтгаан нөхцөлүүд, барилгын салбар дотроо хамгийн хоцрогдсон дампуурсан дэд салбар бол барилгын үнэ бүрдэлт, төсвийн нормативийн ажил байгааг хатуухан шүүмжилсэн. Мөн тэрээр илтгэлдээ орон сууцны барилга их хэмжээгээр баригдаж байгаа ч үйлдвэрлэлийн барилга ерөөсөө баригдахгүй байгаа нь нийт улс орны эдийн засгийг хямруулах нэг нөхцөл болж байгааг онцоллоо.
      Хэлэлцүүлгийн үеэр барилгын салбарын аж ахуйн нэгж компаниудын төлөөлөл санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн.  Тухайлбал, Барилга Корпорацийн ерөнхийлөгч Л. Шагдаррагчаа барилгын норм дүрэм, үнэ боловсруулна гэдэг маш нарийн ажил учраас бүх салбарынх нь мэрэгжилтнүүдийнүзэл бодлыг тусгах ёстойг сануулсан.
      Мөн Монголын төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж барилгын техник, технологи нь шинэчлэгдээд байдаг төсвийн норм дүрэм нь л хуучнаараа яваад байна. Ингэж болохгүй байнга шинэчлэлт хийж явах ёстой, норм дүрэм гэдэг бол нэг ёсны хууль. Энэ хуульд барилгынхан захирагдах ёстой. Манайхан норм дүрмээ гаргахдаа мөнгөндөө тааруулж хийдэг. Уг нь нормдоо тааруулж мөнгөө гаргаж өгөх хэрэгтэй. Бид ийм жишгээр яваад байвал хэзээ ч чанартай сайн барилга барьж чадахгүй гэсэн юм.
     Энэхүү хэлэлцүүлэг семинараас гарсан дүгнэлтийг нэгтгэн ЗТБХБЯ-нд албан бичгээр хүргүүлэх ба барилгын салбарын удирдах ажилтны энэ оны зөвлөгөөний хэлэлцэх асуудалд багтаах юм байна.
Огноо: 2012-01-12 |  Салбар: Барилга |  Үзсэн тоо: 298 
2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.