header header
Мэдээ, мэдээлэл  |   Эрх зүйн орчин  |   Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр  |   Дүрстэй мэдээ  |   Фото цомог  |   Зураг төслийн магадлал    
  Шинэ мэдээ
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 20
Барилга, сантехник, цахилгаан угсралтын болон зураг төслийн бүх байгууллага, ...
2012 оны 2-р сарын 18
Тендерийн урилга
2012 оны 2-р сарын 17
Улаанбаатар хотын усны тоолууруулалт, үр дүн, цаашид авах арга хэмжээ
2012 оны 2-р сарын 15
Ховд аймгийн ГХБХБГ сумдын даамлууддаа сургалт зохион байгууллаа
2012 оны 2-р сарын 14
2012 оныг “УС ХЭМНЭЛТИЙН ЖИЛ” болгон зарлалаа
2012 оны 2-р сарын 14
Сонгон шалгаруулалтын зар /Барилгын салбарын ТББ-уудын анхааралд/
2012 оны 2-р сарын 13
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2012 оны 2-р сарын 8
Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтын урилга
2012 оны 2-р сарын 6

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Төрийн удирдах албан тушаалтны манлайллын түвшинг үнэлэх удирдамжийг баталжээ
      Төрийн албаны зөвлөлөөс 2012 оныг "Төрийн удирдах албан тушаалтны манлайллын жил"  болгохоор шийдвэрлэжээ.  Төрийн албаны зөвлөлийн 2012 оны эхний хуралдаанаар "Төрийн удирдах албан тушаалтны манлайллын  түвшинг үнэлэх удирдамж"-ийг боловсруулан баталлаа. Энэ удирдамж нь Төрийн  албаны тухай хууль тогтоомж, стандартыг тууштай хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус, мерит зарчимд тулгуурласан  төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд төрийн болон төсвийн байгууллагын ерөнхий менежерүүд, удирдах албан тушаалтны хүлээх үүрэг,  ёс зүйн хариуцлага, манлайллыг шаардагдах түвшинд хүргэж жигдрүүлэх зорилготой аж.
Манлайллын түвшингийн үнэлгээнд улс төрийнхөөс бусад төрийн албаны бүх ангиллын удирдах албан тушаалтан хамрагдана. 2011 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар бүх шатны төрийн болон төсвийн байгууллагад  4000 орчим ерөнхий менежер, 18400 орчим нэгжийн дарга, менежер ажиллаж байна.
Өөрийгөө хөгжүүлэх, хамт олноо хөгжүүлэх, байгууллагаа хөгжүүлэх гэсэн гурван үзүүлэлтээр удирдах ажилтны түвшинг Төрийн албаны зөвлөл,  Салбар зөвлөл, байгууллагын ерөнхий менежерүүд дүгнэх юм. Төрийн албаны зөвлөл  нь өөрийн дүгнэлтээр нэр дэвшүүлэн томилсон удирдах албан тушаалтан болон Салбар зөвлөлгүй  байгууллагын удирдах албан тушаалтны, Салбар зөвлөлүүд нь харьяа салбар, нутаг дэвсгэр дэх байгууллагуудын удирдах албан тушаалтны, ерөнхий менежер нь байгууллагын нэгжийн дарга (менежер)-ын манлайллын түвшинг тус тус үнэлнэ.

      Төрийн албаны удирдах албан тушаалтанд өгсөн  үнэлгээ дүгнэлт нь тухайн удирдах албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах шууд үндэслэл болохгүй юм. Харин дээрх үнэлгээ дүгнэлтэд үндэслэн, удирдах албан тушаалтны манлайллыг бүх үзүүлэлтээр жигдрүүлэх, манлайллын түвшинг дээшлүүлэх талаар Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс хугацаатай үүрэг өгөх, түүний хэрэгжилтийг хангуулах ажлыг нэн тэргүүнд зохион байгуулахаар энэхүү удирдамжид тусгажээ. Удирдамжийг  Эндээс үзнэ үү !

Огноо: 2012-01-20 |  Салбар: Газрын харилцаа |  Үзсэн тоо: 161 
2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.