header header
Мэдээ, мэдээлэл  |   Эрх зүйн орчин  |   Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр  |   Дүрстэй мэдээ  |   Фото цомог  |   Зураг төслийн магадлал    
  Шинэ төсөл

ТӨСӨЛ
Төслийн нэр: “Газрын харилцаа-санхүүгийн кадастр”
Хэрэгжүүлэх хугацаа: 2005-01 сараас 2011-12 сар
Хамрах салбар: газрын харилцаа
Гүйцэтгэгч байгууллага: Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:

      Монгол Улсад газар өмчлүүлэх үйл ажиллагаа явагдаж, газрын орчин үеийн менежментийн асуудал хүчтэй тавигдаж байгаа бөгөөд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь иргэн болон Монгол улсын эдийн засагт онц чухал ач холбогдолтой билээ.

“Газрын харилцаа-санхүүгийн кадастр” төсөл нь ХБНГУ, Монгол улсын засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны хүрээнд Газрын харилцаа, геодези зураг зүйн газар дээр 2005 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн юм. Тус төсөл нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжиж байгаа.

Тус төсөл нь дараахь чиглэлүүдээр зөвлөх үйл ажиллагаа явуулах юм:
1. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний орчин үеийн, ил тод аргачлалыг нэвтрүүлэх
2. Төрийн өмчийн газрын менежментийн үр бүтээмжийг дээшлүүлэх
3. Ипотекийн зах зээлийг хөгжүүлэх
4. Газрын эрх зүйн орчинг боловсронгуй болгож хөгжүүлэх
5. Кадастрын тогтолцоог цаг тухайд нь сүүлийн үеийн мэдээгээр хангаж шинэчлэх
6. Мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх болон олон нийтийг мэдээллээр хангах.
Төсөл хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын 2 дүүрэг (Сүхбаатар, Хан-Уул), төвийн бүсийн хойт хэсэг (Сэлэнгэ, Дархан-Уул аймаг), цаашлаад баруун бүсийн зүүн хэсэг болох Завхан аймгийг сонгосон.
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний орчин үеийн, ил тод аргачлалыг нэвтрүүлэх ажлын хүрээнд ҮХХ-ийн үнэлгээний хуулийн төсөл боловсруулж байгаа. Мөн энэ асуудлын хүрээнд Дархан-Уул аймагт газрын үнэлгээ хийхэд шаардагдах газар, ҮХХ-ийн арилжааны үнийн мэдээлэл цуглуулах ажлыг эхэлсэн.
Газрын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд зайлшгүй үндэс суурь нь болох аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Дархан-Уул аймгийн Газрын албатай хамтран аймгийн хэмжээнд хот суурин болон ХАА-н эдлэн газарт хийх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Дээрх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга, түүний ажлын албаны болон аймгийн Газрын албаны хамт олон төслийн үйл ажиллагааг дэмжин, нягт хамтран ажиллаж байгаад бид талархаж байна.
Ипотекийн зах зээлийг хөгжүүлэх ажлын хүрээнд газар, ҮХХ барьцаалан зээл олгох үйл ажиллагааг судлаж, үүнтэй холбоотой (ипотекийн) хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Герман улсын ипотекийн тогтолцооны талаар болон олон улсын туршлага судлах, Монголд нэвтрүүлэх, зээлжих хязгаарыг тогтоох үнэлгээг стандартжуулах зэрэг чиглэлээр ГТХАН-ийн Банкны төсөлтэй хамтран ажиллаж байна. Одоогоор Герман улсын Барьцааны үнэт цаасны тухай хуулийг монгол хэлнээ хөрвүүлэн, товхимол болгон хэвлүүлж байгаа.
АХБ-ны төслөөс хийгдэж буй кадастрын мэдээллийн санг цаашид шинэчлэн авч явах ажлын тасралтгүй, найдвартай, баталгаатай байх нөхцлийг хангах үүднээс манай төслөөс өндөр хүчин чадалтай, өндөр нарийвчлал бүхий GPS-ын тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.
Мөн төслийн хүрээнд газар зохион байгуулалтын болон газрын менежментийн чиглэлээр мэргэжлийн бакалавр болон мастерын түвшингийн сургалтын хөтөлбөрийг орчин үеийн түвшинд хүргэх зорилгоор Газрын харилцаа, геодези зураг зүйн газар болон мэргэжлийн их, дээд сургуулиудтай хамтран шинээр боловсруулж гаргаад байна. Сургалтын хөтөлбөрийн агуулга болон газар зохион байгуулалтын төлөвлөлтийг хэрхэн хийх талаар Герман улсын туршлагаас танилцуулах зорилго бүхий зуны сургалтыг дээрх байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан.
Эдгээр ажлууд нь зөвхөн төслийн үйл ажиллагааны гол зорилго болох газрын үнэлгээг төрийн болон хувийн өмчийн газарт хийх суурь, бэлтгэл ажил болоод зогсохгүй өөр бусад эдийн засгийн салбарт мөн чухал ач холбогдолтой юм.
Төсөл хэрэгжих хугацаа 2 үе шаттай явагдана:
Эхний үе: 01/2005 – 12/2007
Хоёр дахь үе: 01/2008 - 12/2010

Төслийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар хандана уу.

И-мэйл: lamagfa@mongol.net
Факс: 70100142
Утас: 70100142

2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.